Жүдогийн домог Тедди Ринер Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 01

Францын жүдоч, олимпын хошой аварга, дэлхийн 10 удаагийн аварга Тедди Ринер Монголд ирлээ. Токиогийн олимпоос хойш тэмцээнд оролцоогүй байгаа тэрээр манай багтай хамтарсан бэлтгэл хийх юм.

Теддигийн хувьд гол зорилго нь 2024 оны Парисын олимп. Шинэ олимпын циклээ тэрээр гуравдугаар сард Бразилд хамтарсан бэлтгэл хийж эхлүүлсэн. Арав хоногийн энэ бэлтгэл дээр Ринер хэвтээ барилдааны арга техникээ сайжруулж, жи-жицүгийн мэх заалгасан байна.

Бразилын хамтарсан бэлтгэлийн дараа Тедди “Би долоодугаар сард Унгарын Их Дуулгад оролцох нь тодорхой. Дараа нь ямар тэмцээнд оролцохоо Унгарт хэр барилдсан үр дүнгээс шалтгаалан, шийдвэрлэнэ. Аравдугаар сард ДАШТ-д оролцоно. Би Токио олимпын дараа зургаан сар амарсан. Цаашдаа гадаадад ихэвчлэн бэлтгэл хийнэ. Надад хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй байна” гэж хэлж байсан билээ. Тэрээр өмнө нь 2012, 2015 онд Монголд ирж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top