Болгарын нийслэл Софи хотноо Европын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Тэмцээний эмэгтэй 57 кг-ын жинд Украины дэлхийн хошой аварга Дарья Белодед барилдлаа. Тэрээр Токио олимпоос хойш анхны тэмцээндээ оролцож байгаа нь энэ бөгөөд шууд хоёр жин ахиад 57 кг-д зодоглосон юм.
Эхний тойрогт Голландын Плеуну Корнелисийг өчиж ялсан ч дараагийн тойрогт Францын Приссила Гнетод ялагдаж, хасагдлаа.
Тэмцээний дараа Дарья “Шинэ жин. Олимпын дараах анхны тэмцээн. Маш муу барилдлаа. Би ялагдахыг үзэн яддаг. Гэхдээ алхам алхмаар урагшилж байна. Хийх зүйл их байна. Хүнд, хэцүү шинэ дуудлага. Украин мандтугай” гэж хэлсэн байна.
Дарья анх удаа тивийн аваргаас медаль авсангүй. 2017, 2019 онд аварга болж, 2021 онд мөнгөн медаль хүртсэн (бүх медалиа 48 кг-д).
Сэтгэгдэл ( 2 )
Дутуу юм алга. Сэтгэл зүй мэдээж маш муу байгаа. Жиндээ дасаад бусад байдал нь дээрдэхээр жингийхээ дээд хэсэгт л үзэх юм байна даа
Энэ хүнд бэлтгэл бас сэтгэлзүй их дутаж байгаа байхаа