Төв, Зүүн Азийн орнуудаар ажлын айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса мэргэжлийн сүмогийн ёкозүна асан Харүмафүжигийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд зочилжээ.
Тэрээр бямба гаригт (2022.04.30) Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилж буй юм.
Харүмафүжи сургуулиа 2018 оны есдүгээр сард нээж байсан юм.
Японы хэвлэлийнхэн түүнээс утсаар ярилцлага авахад “Японы ГХЯ-ны сайд Хаяаши Ёшимаса манай сургуульд ирсэн нь үнэхээр нэр төрийн хэрэг боллоо. Ёкозүна цолтон ояката багш, туслах, дэвжээний бөхчүүд, бөх сонирхогчдын ач тусаар амжилт гаргадаг. Үүнтэй адил сургууль ч гэсэн багш, ажилтан, сурагч хүүхдүүд гээд бүгд хамтдаа хичээн зүтгэж байж, оршин тогтнодог. Японы ард түмэнд баярлаж явдгаа хэлэхийг хүсч байна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )