Японы сүмо бөхийн холбооноос маэгаширагийн манлай бөх Ичиножёог энэ сарын 8-нд Токиод эхлэх Зуны тэмцээнд коронавирусний улмаас барилдахгүй гэж өнөөдөр мэдээллээ.
Холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаяма “Ичиножёо тусгаарлагдаад гарах хугацаа нь башё эхлэх өдөртэй таарах тул барилдуулахгүй байхаар шийдлээ” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Ичиножёо өмнө нь коронавирусний халдвар аваад эдгэрсэн. Энэ сарын 27-нд болсон шинжилгээгээр сөрөг хариутай байсан ч Минато дэвжээнийх нь нэгэн залуу бөхөөс халдвар илэрсэн тул өчигдөр /2022.05.01/ дахин шинжилгээ өгч эерэг гарсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
erguu izda Terunofujitei anduuraash
Ёкозуна болчихсон юм чинь заавал барилдах хэрэг юун, амар хэвтэж байгаад л цалингаа авна ш дээ, бүүр болохгүй бол зодог тайлчихна ш дээ