Аваргуудын лиг: Вильярреал - Ливерпуль 2:3

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт болж, Английн Ливерпуль Испанийн Вильярреал багийг талбай дээр нь 3:2 ялснаар финалд шалгарлаа. Ингэснээр Ливерпуль нэг улиралд Аваргуудын лиг, Английн Цом, Английн лигийн цом гэсэн гурван тэмцээний финалд шалгарсан анхны англи баг боллоо. Английн лигийн цомын тэмцээний финал хоёрдугаар сард болж, Ливерпуль Челсиг пенальтигаар ялсан. Харин Английн цомын финал энэ сарын 14-нд болох бөгөөд Ливерпуль, Челси багууд өрсөлдөнө.

Вильярреал Испани – Ливерпуль Англи 2:3 (2:0, 0:3)

Эстадио де ла Серамика

Гоол: 1:0 – 3 Диа, 2:0 – 41 Коклен, 2:1 – 62 Фабиньо, 2:2 – 67 Диас, 2:3 – 74 Мане.

Вильярреал – Рульи, Фойт, Альбиоль (Орье, 79), Пау Торрес, Эступиньян (Тригерос, 79), Ло Чельсо, Коклен (Педраса, 68), Капу, Парехо, Жерар Морено (Чуквуэзе, 68), Диа (Пако Алькасер, 80).

Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд, ван Дейк, Конате, Робертсон (Цимикас, 80), Тиаго Алькантара (Джонс, 80), Фабиньо (Милнер, 84), Кейта (Хендерсон, 79), Салах, Мане, Диогу Жота (Диас, 46).

Шар хуудас: Капу (63), Александер-Арнолд (77), Ло Чельсо (81), Пау Торрес (85).

Улаан хуудас: Капу (85).

Эхний тоглолт: 0:2

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top