АВАРГУУДЫН ЛИГ: “Реал Мадрид" финалд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт болж, Мадридын Реал баг Английн Манчестер Ситиг (3:1, 3:4) ялан, финалд шалгарлаа.

Реалын хувьд 17 дахь удаагаа шигшээд шалгарч байгаа нь энэ бөгөөд 13 удаа түрүүлж байв. Хамгийн сүүлд финалд ялагдсан нь 1981 он.

Харин Пеп Гвардьолагийн хувьд зургаа дахь удаагаа Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд мултарлаа.

Аваргуудын лигийн финал тавдугаар сарын 28-нд Парист Английн Ливерпуль, Испанийн Реал багуудын хооронд явагдана.  
 


Реал Мадрид, Испани – Манчестер Сити, Англи 3:1 (0:0, 2:1, 1:0)

Сантьяго Бернабеу

Гоол: 0:1 – 73 Марез, 1:1 – 90 Родриго, 2:1 – 90 Родриго, 3:1 – 95, пенальти Бензема.

Реал Мадрид – Куртуа, Карвахаль, Начо, Милитао (Вальехо, 115), Менди, Модрич (Камавинга, 75), Кроос (Родриго, 68), Каземиро (Асенсио, 75), Вальверде, Бензема (Себальос, 104), Винисиус Жуниор (Васкес, 115).

Манчестер Сити – Эдерсон, Уокер (Зинченко, 72), Лапорт, Рубен Диаш, Жоау Канселу, де Брюйне (Гюндоган, 72), Бернарду Силва, Родри (Стерлинг, 99), Фоден, Марез (Фернандиньо, 85), Габриэл Жезус (Грилиш, 78).

Шар хуудас: Лапорт (9), Модрич (9), Карвахаль (65), Милитао (84), Вальверде (90), Стерлинг (101), Зинченко (113).

Эхний тоглолт: 3:4
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ливерпүүл(202.9.40.242) 2022 оны 05 сарын 05

Сити мөнгөөр зодож аварга болохгүй ээ!.. Аваргын зангарга гэж байдымаа

0  |  0
Top