Геркус: Азид Хятад, Монгол, Хойд Солонгос гэсэн андууд байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

ОХУ-ын хөл бөмбөг дэлхийн спортын ертөнцөөс 2022/2023 улирал дуустал хасагдаад байгаа. Энэ хорио дууссан хойно ч Европын орнуудтай хийх тоглолт бүр жинхэнэ дайн, тулаан шиг зүйл болох нь ойлгомжтой. Европын үзэгчид ч стадиондоо Оросын эсрэг хандах нь мэдээж. Тиймээс Оросын зарим мэргэжилтэн Азийн хөлбөмбөгийн холбоонд элсэх санал гаргаад байгаа.

Москва хотын Локомотив багийн ерөнхийлөгч асан Илья Геркус Спорт Экспресс сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар ярьжээ.

-Та Telegram хуудсаараа дамжуулан, ОХУ-ыг Азийн хөлбөмбөгийн холбоонд элсэхийг идэвхтэй уриалж байна. Азид биднийг хүлээн авах уу?

-Хүлээн автал нь ажиллах хэрэгтэй. Азийн хөлбөмбөгийн холбоо 47 гишүүнтэй. Олонхын санал авахад л манай улс элсэж чадна. Боломжтой. Төв Азийн 4 Стан улс биднийг дэмжинэ. Дээр нь Хятад, Монгол, Иран, Сири, Хойд Солонгос, Вьетнам, Камбож гэсэн манай андууд байна. Үлдсэн улсуудтай ярилцаж, хэлэлцээр хийж болно. Ер нь Азид манай холбоотнууд хангалттай байгаа. Энэтхэг ч гэсэн оросуудтай харилцаа сайн шүү дээ.

-Гэхдээ Япон байна.

-Япон, Австрали, магадгүй Өмнөд Солонгос эсэргүүцэх байх. Холбооны дүрэм ёсоор гишүүдийн тал хувийн санал авахад болно. Бид чадна. Арабын ихэнх орнууд манай талд. Европ, Ази тивийн алинд нь манай дэмжигчид олон бэ гэвэл Ази. Европт ОХУ-ыг Серби, Унгар, Черногор л дэмжих байх. Молдав, Грек магадгүй.

-Оросын хөлбөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Вячеслав Колосков “Ази тивийн холбоонд орвол нэг шат доош унаж байгаа хэрэг” гэж хэлсэн байсан.

-Бидэнд сонголт байгаа бол Европт тоглох нь мэдээж илүү. Гэвч одоо бид юу ч үгүй байгаагаа ойлгох хэрэгтэй. Хаана ч тоглохгүй байснаас Азид тогловол дээр биз дээ?

-ОХУ-ын шигшээ баг Азийн багуудтай хийх тоглолт манай спорт сонирхогчдын сонирхлыг татах уу?

-Сонирхолтой олон тоглолт гарна. Жишээ нь, Узбекистантай тогловол үзэгч их ирнэ. Иран, Японтой өрсөлдөхөд сонирхолтой шүү дээ.

-Азийн аваргуудын лигийн тоглолтыг Орост хүн үзэх болов уу?

-Үзэлгүй яах вэ. Япаж манай орос хөлбөмбөгчид ямар нэг тэмцээнд түрүүлэх боломж гарч ирнэ. Азийн аваргуудын лигт түрүүлээд Клубуудын дэлхийн аваргад оролцож болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.194.40) 2022 оны 05 сарын 07

Dainaar amidardag teneg ivanuudiig oruulj ogt bolohgui

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 05

Ивануудыг AFC-д элсүүлж болохгүй, ДАШТ-ын нэг эрх шууд оросуудад гэсэн үг ш дээ, манай мэт нь зөвшөөрдөг юм аа гэхэд ДАШТ-ын эрхийн төлөө өрсөлддог улсууд бол үгүй л гэнэ ш дээ, орос AFC-д ороод ирвэл хятад андынх нь ДАШТ-ын мөрөөдөл хамгийн түрүүнд будаа

0  |  1
Top