Оросын шинжлэх ухааны академийн Одон орон судлалын хүрээлэнгийн судлаачид нар манай нарны аймгийн төвийг 240 км/с хурдаар тойрдог болохыг тогтоожээ.
Нарны аймгийн болон нарны тойрог хөдөлгөөний хурдыг нэг бус удаа тогтоож байсан ба ойролцоогоор 232.5-243 км/с гэж тооцдог байжээ.
Оросын эрдэмтэд үүнийг тооцоолохдоо ОВ төрлийн оддын хөдөлгөөний анализыг ашиглажээ. ОВ төрлийн одод нь маш залуу буюу хэдхэн сая жилийн настай нарны массаас арав дахин их жинтэй оддыг хэлдэг байна. Хурц гэрэлтдэг ОВ одод нарнаас маш хол зайд ч харагддаг ба янз бүрийн масштабд хөдөлгөөнийг нь судлахад тохиромжтой байдаг аж.
2020 оны арванхоёрдугаар сард Европын сансар судлалын агентлагийн “Gaia” сансрын дурангийн тусламжтай Тэнгэрийн заадас галактикийн оддын шинэ каталог хэвлэгдэн гарсан. Өмнөх хоёр дахь хувилбарыг бодвол шинэ каталогт 1.5 тэрбум орчим одны хөдөлгөөний параметр үзүүлэлтүүдийг 30 хувиар нарийвчилжээ. Каталогт орсон оддын тал орчим хувийн хөдөлгөөнийг 10 хувийн харьцангуй алдаатай хэмжсэн байна. Эл мэдээлэлд тулгуурлан Оросын одон орон судлаачид нар манай нарны аймгийн манай нарны аймгийн төвийг 240.7 км/с хурдаар тойрдог болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )