Саид Моллаи: Азербайжаны өмнөөс барилдах болсондоо баяртай байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Олон улсын жүдо бөхийн холбооноос Монголын иран жүдоч Саид Моллаид Азербайжаны нэрийн өмнөөс барилдах зөвшөөрлийг албан ёсоор олголоо.

Энэ сарын 2-нд гарсан шинэ чансаанд түүнийг Азербайжаны бөх гэж оруулсан байна. Ийнхүү Саид тавдугаар сарын 2-ноос эхлэн Азербайжан улсыг төлөөлөх эрхтэй болж байгаа юм.

Моллаи Иранд төрсөн ч азербайжан гаралтай. 2019 оноос иргэншлээ сольж, Монголын шигшээ багт барилдсан.
 


Азербайжаны жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Рашад Расуллу “81 кг-ын жин манай жүдогийн хамгийн асуудалтай жин байлаа. Авьяаслаг бөх олон байгаа ч Эльнур Мамедлигаас хойш хэн ч олимпын медаль авч чадаагүй. Энэ жингийн дэлхийн шилдгүүдийн нэг Саид Моллаи энэ асуудлыг шийдэж өгөх болно. Залуу бөхчүүдэд ч үлгэр дуурайлтай” гэж мэдэгдлээ.
 


Харин Саид Моллай “Монголын жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээний хугацаа дуусаад би Азербайжаны холбоонд хандаж, хүсэлт гаргасан. Төрөлх орныхоо төлөө барилдаж чадах болсондоо баяртай байна. Удахгүй Европын АШТ, дэлхийн аваргын тэмцээн болно. Гол зорилго 2024 оны Парисын олимп. Өндөр амжилт гаргахын төлөө хичээнэ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
novsh(76.16.162.144) 2022 оны 05 сарын 08

Iim teneg iumnuudiig uhsenee hiij bair mair ugdiin.Neg yadarsan hund ugchuuchee maluudaa.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 05 сарын 10

Noion urvaj.Nohoi sharvaaj.Tanai shahsin neg udur chamaig tseerlen dee.Mash hatuu chand shashintai.Molom irgeed 7 jiliin daraa .Dahin Mongoloos ami nasaa hamgaalah erh nehne dee.Uuduu shidesen chuluuu uur deer budag.Mongol uls hariihand hayamdhan hool bish boloh baihaa.tsag uurchilugdunu shvv.

2  |  0
Баба(202.126.90.150) 2022 оны 05 сарын 10

Хийдэгээ хийцэн юм чинь явалгүй яахавдээ. Ирсэн гийчэн буцдаг , Орсон бороо арилдаг гэдэг биздээ

2  |  1
Zochin(192.82.72.177) 2022 оны 05 сарын 07

Хэн ч тэгнэ . Манай эмэгтэй казакстаны өмнөөс тоглож бсан биз дээ . Одоо энд ирсэн . Хэнд ч ийм юм тохиолдоно до . Bitgii ORK dood baigaach

1  |  1
х(122.201.23.219) 2022 оны 05 сарын 05

Манайхан шашин өөр цаанаа л нэг дотно биш энэ нөхөрт хамаг л юмаа / дээл, бэлгээ/ бариад уулзах гээл жагсаад байсан бил үү. яалаа даа. Азербайжаны хүүхнүүд дээлээ бариад угтахгүй бол эргээд ирнэ биз.

0  |  0
Сайнаа(64.119.27.187) 2022 оны 05 сарын 06

Төлөвлөгөөний дагуу л болж Монголын нэр дээр 1мөнгөн медаль бүртгэгдээд Молом ч медальтай болсон манайхан медаль авсных нь дараа хөл алдаад бсаныг нь бодохоор ичмээр

2  |  0
Иргэн(37.167.146.74) 2022 оны 05 сарын 06

Эр эм том жижиггүй хөл алдаад юм үзээгүй ард түмэн юм даа монголчууд

5  |  0
Top