Жүдо: ОХУ эмэгтэйчүүдийн супер тэмцээн зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

ОХУ-ын жүдо бөхийн холбооноос энэ сарын 12-нд Санкт-Петербург хотод эмэгтэйчүүдийн “Петербургский вызов” мэргэжлийн супер тэмцээн зохион байгуулна гэдгээ зарлалаа.

Олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын жүдочдод байнгын бэлтгэл, амьдралын орлоготой байлгахын тулд шагналын сан өндөр тэмцээнийг зохион байгуулж байгаа нь энэ юм.

“Петербургский вызов” тэмцээнд Оросын шилдэг 90 эмэгтэй жүдоч оролцох бөгөөд аваргууд 100 мянга, мөнгөн медальт 50 мянга, хүрэл медальт 25 мянган рублийн шагналтай. Энэ 90 тамирчныг Шигшээ багийн дасгалжуулагч нарын зөвлөл сонгосон байна.
 


Токиогийн олимпын медальт Мадина Таймазова (70 кг), Европын аварга Ирина Долгова (48 кг), Дарья Курбонмамадова (57 кг) болон Екатерина Валькова, Алеся Кузнецова, Анастасия Конкина, Антонина Шмелева, Ирэна Хубулова, Камила Бадурова, Анна Гущина, Анжела Гаспарян нар барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top