Кубын олимпын аварга Мексикт оргон зугтжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Энэ сарын 5-нд Мексикт эхэлсэн Панамерикийн аварга шалгаруулах чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнд Кубын шигшээ баг гол одгүйгээр оролцох боллоо.

Сонгомол барилдааны олимпын аварга, дэлхийн хошой аварга, Панамерикийн 6 удаагийн аварга Исмаэль Борреро Мексикт буугаад нисэх буудлаас оргон зайлсан байна. Хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон тамирчныг Мексикээр дамжин, АНУ-д улстөрийн орогнол хүсэх гэж байна гэж Кубын хэвлэлээр бичиж эхэлжээ.

Борреро өнгөрсөн Токиогийн наадамд эхний тойрогт ялагдан, хасагдсан бөгөөд тэр үед хоёр удаа коронавирусний халдвар авсан учир хэмээн тайлбарлаж байсан билээ. Гэвч Around The Rings-т бичсэнээр Борреро Кубын далбаан дор барилдах ямар ч хүсэлгүй болсон байсан гэнэ.

Өмнө нь олимп, дэлхийн медальт Хоэль Ромеро, Алексис Родригес нар Америкт зугтаж байсан. Залуу тамирчид Америкийн шигшээ багт багтах боломжтой ч 30 настай Боррерод магадлал тун бага. Гэхдээ түүнийг Кубын чөлөөт бөхийн Ромеро шиг холимог тулаанд хүч сорьж магадгүй гэж зарим хэвлэлд бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.88) 2022 оны 05 сарын 07

Эрх чөлөө хаана байдгийг сайн мэдэж авсан байна. Эрх чөлөө соц.нийгэмд байдаггүйн ёаталгаа.

1  |  0
Top