“Эквадорын Пабло Эскобар”-ын өмгөөлөгчийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Эквадорын Гуаякил хотод таван одтой зочид буудлын үүдэнд “Эквадорын Пабло Эскобар” гэж алдаршсан хар тамхины наймаачны өмгөөлөгчийг хөнөөжээ.

Sheraton зочид буудлын үүдэнд болсон энэхүү хэрэгт холбоотой байж болзошгүй этгээдийг баривчилсан бөгөөд хэргийг шалгаж байгаа талаар Эквадорын үндэсний цагдаагийн газар мэдээлжээ.

Өмгөөлөгч Вальтер Валлехог зочид буудлаас гарч ирэхэд нүүрээ нуусан хоёр хүн дайрч, нийт найман удаа буудсан байна. Вальехо газар дээрээ нас баржээ.

“Эквадорын Пабло Эскобар” гэгддэг Эдисон Прадо Алава торны цаана суугаад таван жил болж байгаа юм. Хар тамхины наймаачин 19 жилийн ял сонссон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top