БНХАУ-ын Үндэсний олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр (2022.05.06) болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уг хурлаар "Ханжоу-2022" Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна. Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байсан юм.
Азийн олимпын зөвлөлөөс Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлахаа мэдэгджээ.
Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг мөн цуцлахаар боллоо.
Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч өдгөө бүрмөсөн цуцлагдсан байна. Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно.
БНХАУ-д цар тахлын аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул дээрх шийдвэрүүдийг гаргажээ.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл ( 0 )