Олон улсын жүдо бөхийн холбооноос Саид Моллаиг Азербайжаны нэрийн өмнөөс барилдахыг зөвшөөрсөн. Саид тавдугаар сарын 2-ноос эхлэн, шинэ эх орноо төлөөлөх эрхтэй болсон билээ.
Урьд өмнө иргэншлээ сольсон жүдочийн чансааны оноог тэглэдэг байсан бол шинэ дүрмээр үлдээдэг болсон байгаа. Тиймээс Саид чансааны 7-д бичигдсэн хэвээр үлдсэн.
Саид 1992 онд Ираны Тегеран хотод төрсөн. Иран улсын нэрийн өмнөөс 2018 онд дэлхийн аварга болж, 2017 оны ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан. Жакартагийн Азийн наадмын мөнгөн медальтай. Мөн Азийн аваргын 1 мөнгө, 3 хүрэл медальтай.
2019 оны ДАШТ-ий дараа Ираны шигшээ багт барилдахаас татгалзсан. Монголын нэрийн өмнөөс 2021 оны Токио олимпод оролцож, мөнгөн медаль авсан билээ.
Тэгвэл жүдо бөхийн ертөнцөд гурван улсын нэрийн өмнөөс барилдсан нэгэн жишээ байна. 81 кг-ын жингийн турк бөх Ведат Албайрак Казахстанд гүрж гэрбүлд төрсөн.
Гүржийн шигшээд Вано Ревазишвили нэрээр барилдаж, дараа нь Грекийн нэрийн өмнөөс Роман Мустополус нэртэй барилдсан. 2017 оноос Туркийг төлөөлж, 2021 оны Европын аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Thank you Mollai.
Ингэхэд Нурсултан Назарбаевын хэрэг юу болсон бэ? Тэр оргон зайлсануу эсвэл нуугдаж байгаа юу?
Манай Моломоос нэг их юм харалтгүй байхаа оргил амжилтаа гаргачихсан одоо ч гавихгүй дээ хөөрхий