Өнгөрөгч долоо хоногт буюу тавдугаар сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай тайван жагсаал зохион байгуулсан билээ.
Тэрбээр, УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоог нэвтрүүлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, орон нутагт бизнес эрхлэх боломж бүрдүүлэх, Хотын даргыг иргэдийн саналаар сонгодог болохыг шаардсан. Мөн Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганаар нээлттэй хэлэлцэх зэргийг шаардаж, ажлын тав хоногийн хугацаанд багтаан өгөхгүй бол дараагийн шатны тэмцэлд шилжинэ гэж мэдэгдсэн юм.
Тиймээс энэхүү өөрчлөлтийг дэмжиж буй иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Одоогоор энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж 10 мянган иргэн биечлэн гарын үсэг зураад байгаа ба цахимаар 1000 орчим иргэн гарын үсгээ зуржээ.
Өнөөдрөөс /2022.05.07/ бүх дүүргүүд болон худалдааны төвүүдээр залуус явж гарын үсэг цуглуулж байгаа ба иргэдийг Сүхбаатарын талбай болон бусад байршлуудад ирж гарын үсгээ зурахыг УИХ-ын гишүүнд Т.Доржханд уриаллаа.
Түүнчлэн маргаашаас орон нутгийн иргэдээс гарын үсэг авч эхлэх бөгөөд гадаад орнуудад ажиллаж амьдарч буй иргэд цахимаар гарын үсгээ зурах боломжтой ажээ.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ халтарыг монголчууд дэмжихгүй
Удирдлагатай сөрөг тхл,ОЭ ийн утсан хүүхэлдэй,шал худлаа жүжиг
Илжигдоржийн турхирсан хөлсний новш
SAHAL ERDENEBILEGTIIN TALIINKHAN SANDRALDAAD BNA SHUU SEREMJTEI BAIGAARAI !!!!!
Gants daichin gantsaardaxgui geed Dorjxand gishuun zutgeed baij dee Amjilt xusie
бас нэг шизотой юм гарч дээ