УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХАЛДВАР АВЧ, Монголд ирэх боломжгүй болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Өнгөрөгч есдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их хурлын дарга Г.Занданшатар АНУ-д албан айлчлал хийсэн билээ.

Энэхүү айлчлалд, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат, С.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар дагаж явсан байдаг.

Тэгвэл тэдний дундаас коронавирусний халдвар гарсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

Айлчлалд явсан гишүүд АНУ-аас буцахдаа БНТУ, БНСУ зэрэг улсаар аялсан аж. Улмаар чуулган эхлэхээс өмнө буюу аравдугаар сарын 1-нээс өмнө монголд буцаж ирэх шаардлагатай болжээ.

Улмаар БНСУ-аар дамжин ирэхээр болж, нисэх онгоцны буудал дээр гишүүдээс коронавирусний шинжилгээ авахад С.Ганбаатар гишүүнээс халдвар илэрч, Монгол руу ирэх боломжгүй болжээ. Тиймээс чуулганы нээлтэд С.Ганбаатар гишүүн оролцож чадаагүй бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа мэдэгдсэн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газарт албан ёсны шаардлага хүргүүлжээ. Энэ шаардлагад Төрийн өндөр дээд албан тушаалтнууд дипломат томилолтоор гадаад улс орон руу явахдаа эрүүл мэндийн байдлаа нууж, халдвар тараахыг завдсан тул холбогдох арга хэмжээг авч, энэ асуудалд анхаарах шаардлагатай гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.227) 2021 оны 10 сарын 08

яах гэж дандаа бие биенээ хэмлэж байдаг юм.Өвчин бол хэцүү.Мэдээж явахад шинжилгээ авсан л байж таараа.Тэр үед илэрээ юм чинь хүн өөрийгөө зүгээр л гэж бодно.Туссанаа нуугаад явж байсныг нь яг хажууд байсан юм шиг ингэж биччихдээ ичмээр юм.Хүн хэлэлтгүй бид бүгд энэ ковидоор өвчилж байна.Өнөөдөр Ганбаатар маргааш та.Эвтэй байж л бид эх орон элгэн нутгаа аварна.

0  |  1
зочин(202.55.191.194) 2021 оны 10 сарын 08

Угаасаа ес зүйгүй хүн юмаа, өвчнөө нуугаад явсан байх г уу

0  |  0
dfsf(73.203.115.233) 2021 оны 10 сарын 08

ter chigeeree chad xiicheesei

0  |  0
Хан(98.7.87.130) 2021 оны 10 сарын 07

Арчаагүй юмнууд АРД ТҮМЭН гэж бахирч явж төрийн сэнтийд залрахаар ингэж байгаа юм.

0  |  0
Зочин(202.126.89.212) 2021 оны 10 сарын 07

Хиншүүгийн хэрэг юу байх билээ, тэнд нь үлдээвэл таарна, Солонгосын нэг намд элсээд учраа олно биз

0  |  0
зочин(192.82.87.165) 2021 оны 10 сарын 07

батгана явасан газар балагтай гэдэг шиг муухай царайлаад явах дуртай юмаа

0  |  0
Жонхуун сэтгэлгээ(59.153.114.129) 2021 оны 10 сарын 07

Бас З.Оюунчимэг өвсөн гээд мэдээ байсаан.

0  |  0
Иргэн(59.153.113.15) 2021 оны 10 сарын 07

ХИНШҮҮ ГАНБААТАР ТЭНЭЭД УЛС ОРНЫГ ТҮВЭЭЖ НОТ МОТ ГАРГУУЛААД БАНТАН ХУГАЖ Л ЯВНА УУ

0  |  0
zochin(172.69.252.134) 2021 оны 10 сарын 07

Ene hetsuu uyed tusviin munguur ingej zugaalj yavj boldog l yum baihdaa. Zardliig ni butsaaj uursduur ni tuluulj covidiin esreg zartsuulaachee. NOVSHNUUD

0  |  0
Top