Н.Учрал: Авлигатай тэмцье гэвэл технологи ашиглахаас өөр аргагүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 25

Засгийн газраас таван "Ш" ажиллагааны хүрээнд шил ажиллагааг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яаманд хариуцуулсан. Энэ хүрээнд тус яамны сайд Н.Учрал өнөөдөр Төрийн Ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Мэдээллийг ил тод байлгах үүднээс shilen.gov.mn сайтад шинэчлэл хийлээ. Шинэчлэгдсэн сайтад хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн Chat GPT нэмэгдлээ. Эхний ээлжид ашигт малтмалтай холбоотой бүх лицензийн мэдээллийг оруулсан байгаа. Уг хиймэл оюун ухаан есөн настай хүүхдийн сэтгэлгээгээр өгөгдсөн мэдээллийг бидэнд харуулна.

Энэ бол автомат хариулагч биш. Бүх төрлийн мэдээлэл дээр дата анализ хийгээд аль ч төрлөөр асуусан хариулах чадвартай. Хоёр долоо хоногийн дараагаас жишээлбэл газар олголтын мэдээллийг авдаг болох боломжтой. 

Монгол Улс авлигатай тэмцье гэвэл технологи ашиглахаас өөр аргагүй" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top