УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар СХД-ийн 23-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр /2019.06.06/ боллоо.
Сонгино хайрхан дүүргийн 23-р хороо нь 12000 гаруй хүн амтай, сургуулийн өмнөх боловсролын 1300 хүүхэд оршин суудаг томоохон хороо хэдий ч өдийг хүртэл цэцэрлэггүй байсан. 23-р хорооны хүүхэд багачууд зэргэлдээх хороодын харьяаллын бус цэцэрлэгүүдэд хамрагддаг.
Тэгвэл өнөөдөр 23-р хороонд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар 150 хүүхдийн цэцэрлэг баригдахаар боллоо. Олон жил сургууль цэцэрлэггүй хаягдсан хороог 3 жилийн дотор сургууль, цэцэрлэгтэй болголоо.. Энэхүү 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг 2019 оны 12 дугаар сарын 3-нд ашиглалтад оруулах юм. Барилгын ажлыг Гранд Пасикал ХХК гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )