УИХ-ын гишүүн Н.Учрал зорилтот бүлгийн гурван өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Сонгинохайрхан дүүрэгт зохиогдсон “Жаргалтай үрс” эх үрсийн баярын үеэр зорилтот гурван айлд өргөө гэрийн тусламж үзүүллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ гэрүүдийг тойрогтоо хэрэгжүүлж буй "Зөв гэр" төсөлд хамруулж, орчин үеийн шийдлээр дулаалж, нүүрс түлэхгүйгээр шийдвэрлэнэ гэсэн юм.
Төслийн хүрээнд СХД-ийн 120 өрхийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, дулаан тохилог амьдрах орчинг бүрдүүлээд байгаа. Төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал гадны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )