FIBA3х3: Ulaanbaatar Super Quest тэмцээнд "Зайсан ММС Энержи" түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

ФИБА 3х3 Манила их дуулга тэмцээний эрх олгох “Ulaanbaatar Super Quest” тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд УЛААНБААТАР ПАЛАС РОЯАЛ 3х3 танхимд боллоо.
 

Тэмцээний аварга баг 10 мянган ам.доллар, үзүүрлэсэн баг 5000 ам.доллар, Манилагийн Их Дуулгад оролцох эрхээр шагнуулсан юм. Филиппин улсын Манила, Себу, Японы Ёкохама, манай улсаас Амгалан, Зайсан, Завхан, Улаанбаатар, Сансар багууд оролцов.

Финалд Зайсан баг Улаанбаатарыг 21:17 ялж, аварга боллоо.

Тэмцээний дүн

1, Зайсан ММС Энержи

2, Улаанбаатар ММС Энержи

3, Завхан ММС Энержи

Шилдэг тоглогч

Г.Ган-Эрдэнэ - Зайсан ММС Энержи

Мэргэн буудагчид

1. Gan-Erdene Gantsolmon (Zaisan, MGL) 63 оноо

2. Delgernyam Davaasambuu (Ulaanbaatar, MGL) 40 оноо

3. Henry Iloka (Manila, PHI) 33 оноо

4. Steve Sir (Ulaanbaatar, MGL) 32 оноо

5. Enkhsaikhan Bayarsaikhan (Zavkhan, MGL) 31 оноо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top