Монгол Улсын Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өнгөрөгч 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлсэн.
Ингэхдээ хөнгөн ял шийтгүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялтнуудад цахим гав зүүлгэж, тэднийг хянаж байгаа гэж албаныхан мэдээлсэн байдаг.
Энэ цахим гавыг ашиглаж эхэлснээр хорих ангид ял эдлэх иргэдийн тоо цөөрч, хорих зардлыг гурван тэрбум төгрөгөөр бууруулна гэдэг тооцооллыг тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбарлаж байсан.
Гэвч өнөөдөр энэ хэмнэлтийг бодитоор хийсэн эсэхэд эргэлзээ үүсээд байгаагаас гадна ял шийтгүүлсэн иргэдийг үнэхээр хянаж чадаж байгаа эсэхэд ч асуудал гарч иржээ.
2021 онд гэхэд “Хорихоос өөр төрлийн ял эдлэх, гэрийн хорионд байгаа иргэдийн цахим бугуйвч, программ хангамж, тоног төхөөрөмж”-ийн үйл ажиллагаанд 6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд цахим бугуйвчийн нэгж үнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нууцын асуудал гэдгээр халхавчилж, олон нийтэд мэдээлэхээс татгалзсан байдаг.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл цахим гавны нэгж үнэд нэг сая орчим төгрөг зарцуулж байгаа гэдэг мэдээллийг өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1400 ялтан энэ бугуйвчийг ашиглаж байна.
Тэгвэл дээрх цахим гавыг УИХ-ын гишүүн асан Лу.Болдын “Бодь Электроникс” ХХК ШШГЕГ-т нийлүүлдэг.
Гаалийн мэдээллээс үзвэл, “Бодь Электроникс”-ийн оруулж ирж буй цахим гавны нэгж үнэ нь 250 мянган төгрөг байна. Гэвч 250 мянган төгрөгийн цахим гавыг ШШГЕГ нь 750 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд бугуйвчний цэнэглэгч, түгжээ гэх мэт зүйлсийн нэмэлт өртөг шингэснээр нэг ялтны бугуйвчинд нэг сая төгрөг зарцуулдаг ажээ.
Өөрөөр хэлбэл, нэг цахим гавны үнэ болон ШШГЕГ-ын худалдан авч буй үнэ хоёрын дунд 700 орчим мянган төгрөгийн зөрүү гарч байгаа бөгөөд өнгөрсөн 2021 онд 2500 орчим гав худалдаж авсан гэж үзвэл хэн нэгэн албан тушаалтан 1,7 тэрбум орчим төгрөг завшсан байж болзошгүй байгааг хууль хяналтынхан анхаарах шаардлагатай байна.
Дээрх асуудлыг тодруулахаар, цахим гавыг худалдан авч байгаа ШШГЕГ болон нийлүүлж байгаа “Бодь Электроникс” ХХК-иас аль алинаас нь мэдээлэл авахаар хоёр талын эрх бүхий хүмүүстэй холбогдлоо.
“Бодь Электроникс” ХХК-ийн төлөөлөл болгон тус компанийн СХГ-ын захирал Б.Батбаяраас тодруулахад “Өнгөрсөн жилд ШШГЕГ-т бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Гэвч бүтээгдэхүүний тоо ширхэг болон үнийн тухай мэдээллийг өгөх боломжгүй. Энэ талаарх нарийн мэдээллийг ШШГЕГ-аас асуугаарай” гэдэг хариулт өгсөн юм.
Харин ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын хэвлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Х.Баясгалангаас энэ тухай тодруулахад, үйл ажиллагааны тухай мэдээллээс бусад мэдээлэл нууцад хамааралтай гэдэг шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзлаа.
Гэтэл утасны үзүүр хөвөрсөөр ШШГЕГ-ын дарга Д.Загджавын нэртэй холбогдож байгаа бөгөөд тэрбээр хошууч генерал цол авахаар удаа дараа өөрийн нэрээ оруулсан ч цахим гавны асуудлаас үүдэж, материал нь дээрээс буцаагдаж байгаа гэдэг мэдээлэл байна.
ШШГЕГ энэ онд дахин 2000 орчим цахим гав оруулж ирэх захиалга өгөөд байгаа. Гэтэл Монголд хэрэглэж байгаа гавны үзүүлэлт, чанар ялтныг хянах явцын шаардлага хангахгүй, нэр төдий зүйл гэдгийг хуулийнхан ярьж байна.
Ойрхны нэгэн жишээ дурдвал, саяхан болж өнгөрсөн талбайн жагсаалын үеэр зорчих эрхээ хязгаарлуулж, цахим гав зүүсэн иргэд олноороо цуглараад байсныг цагдаагийнхан тараасан гэх бөгөөд шүүхийн шийдвэрийнхэн ялтнуудаа хянаж чадахгүй байгааг энэ явдал харуулсан гэхэд болно.
Дараагийн цувралд дээрх мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 8 )
Ж инхэнэ хулгайч хаа явсан газраа хийдэг хүн.Ёстой ханаж цадахаа мэддэггүй хүн дээ.Олон түмэн мэддэг л юм байна.
general tsol muruuduud uheh shahaj baigaa hun de
ugn ene yal n ih zugeer yum bilee shde. gavaa zuugeed ajil turul hiichne, ger orondoo bhas ehleed ugui ydaj eej aaw ur huuhdiinhe hajuud bsan deer sht
bitgii hydlaa gurduud bai. todorhoi barimtand tylgyyrlaj bicheech. tiim suragtai, tegsen bj magadgui ch geh shig. bolij uzeee ZINDAA.
Жинхэнэ хулгайч тавтчихаад идсэн үү уусан уу гэж хардаад байхдаа яахав дээ.МАН угаасаа бүтэхгүй ээ
Аргагүй л төрийн байгууллагууд хулгайч аар дүүрсэн гэдэг ч үнэн Мэдсээр байж хулгайч луйварчдыг томилоод байгааг юу гэж ойлгох вэ
Яасан хулгайч юмдээ. Дандаа хулгай
Энэ Загджав гэж улсаас идэж уухын төлөө төрчихсөн юмуу хаашаа юм бэ. Аль нэг албан тушаал гарвал өөрийгөө томилуулах гэж зүтгэнэ. Тэгээд томилогдсон бол заавал төрийн болон атвар төлөгч нарын мөнгийг идэж завших үйлдэл гаргана. Ийм муухай хогноосоо салаачээ МАН-аа... та нарыг муухай харагдуулаад байна. Эсвэл хамт хувааж иддэг юмуу. Ойлгох юм алга...