Кэйжи Сүзүки: Улаанбаатарын "Их Дуулга"-д оролцох бодолтой байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Энэ оны есдүгээр сарын 10-25-нд болох товтой байсан Азийн наадам тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон билээ.

Үүнтэй холбогдуулан Японы жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Эрэгтэй багийн ерөнхий дасгалжуулагч Кэйжи Сүзүки “Азийн наазамд оролцох Арон Вольф, Шёохэй Оно тэргүүтэй баг өнгөрсөн долоо хоногт Тэнри их сургууль дээр цугларалт хийгээд тарсны дараа ийм мэдээ ирлээ. 2024 оны Парисын олимпын наадмын бэлтгэл, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй боллоо. Яг одоо бол Азийн наадамтай тэнцэхээр том тэмцээн алга. Одоохондоо ямар нэг шийдвэр гараагүй байгаа ч Азийн наадмын оронд Загреб, Тбилиси, Будапешт, Улаанбаатарын олон улсын тэмцээнд баг илгээх бодолтой байгаа. Тамирчид ч тодорхой бус байдалд хэцүү байна. Удахгүй тамирчидтай онлайн хурал хийж, санал бодол солилцоно” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top