Панамерикийн АШТ АНУ-ын наадам боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Мексикт Панамерикийн аварга шалгаруулах сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн боллоо. Эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд америкчууд тэргүүлэх нь ойлгомжтой байсан. Куба бөхчүүд цагтаа тэдэнтэй өрсөлддөг байсан ч сүүлийн жилүүдэд дийлэхээ байсан. Энэ удаад АНУ-ын баг олимпын аварга Дэвид Тейлор (86 кг), сонирхогчдоос зодог тайлсан хүнд жингийн Гейбл Стивсон хоёроос бусад бүх шилдгүүдээ авч очсон байв.

Америк эрчүүд Мексикт нийт 28 барилдсанаас ганц л ялагдлаа. Хүнд жингийн Ник Гваздовски финалд Канадын Амар Дхесид 3:3 ялж яваад сүүлийн секундэд оноо алдаж ялагдсан. Энэ жинд хүрэл медалийг Аргентины Катриель Муриэль хүртлээ. Муриэль хэдэн жилийн өмнө дагестан бүсгүйтэй гэрлэж, Махачкалад амьдардаг, ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Сираждин Эльдаровын удирдлагад хичээллэдэг юм.

70 кг-ын америк бөх Зейн Реттерфорд Мексикт очихдоо өвдөж, барилдаж чадсангүй. Энэ жинд Канадын Эммануэль Олападе түрүүлсэн.

Үлдсэн бүх жин АНУ-ынх болсон. Жордан Барроуз (79кг), Кайл Снайдер (97кг) хоёр Панамерикийн таван удаагийн аварга болсон. Томас Гилман (57кг), Дейтон Фикс (61кг), Жозеф Маккена (65кг), Кайл Дейк (74кг), Захид Валенси (86кг), Жейден Кокс (92кг) нар мөн тэргүүллээ.

АНУ-ын шигшээ баг ирэх зургаадугаар сард ДАШТ-ий багаа сонгон шалгаруулах юм.

PAN AMERICAN CHAMPIONSHIPS

57 kg

Gold - Thomas GILMAN (USA)

Silver - Darian Toi CRUZ (PUR)

Bronze - Oscar Eduardo TIGREROS URBANO (COL)

Bronze - Alexei ALVAREZ BLANCO (CUB)

61 kg

Gold - Daton FIX (USA)

Silver - Joseph Andres SILVA (PUR)

Bronze - Pedro Bryan FLORES SALAZAR (MEX)

65 kg

Gold - Joseph MC KENNA (USA)

Silver - Sebastian C RIVERA (PUR)

Bronze - Agustin Alejandro DESTRIBATS (ARG)

Bronze - Albaro RUDECINDO CAMACHO (DOM)

70 kg

Gold - Emmanuel Olufemi OLAPADE (CAN)

Silver - Vinicius DA SILVA JOAQUIM (BRA)

Bronze - Alexis OLVERA MAGALLANES (MEX)

74 kg

Gold - Kyle DAKE (USA)

Silver - Franklin GOMEZ MATOS (PUR)

Bronze - Franklin MAREN CASTILLO (CUB)

Bronze - Cesar BORDEAUX REGO ALVAN (BRA)

86 kg

Gold - Zahid VALENCIA (USA)

Silver - Lazaro Daniel HERNANDEZ LUIS (CUB)

Bronze - Ethan Adrian RAMOS (PUR)

Bronze - Carlos Arturo IZQUIERDO MENDEZ (COL)

97 kg

Gold - Kyle SNYDER (USA)

Silver - Arturo SILOT TORRES (CUB)

Bronze - Luis Miguel PEREZ SOSA (DOM)

Bronze - Maxwell Lemar LACEY GARITA (CRC)

130 kg

Gold - Amarveer DHESI (CAN)

Silver - Nicholas GWIAZDOWSKI (USA)

Bronze - Jose Daniel DIAZ ROBERTTI (VEN)

Bronze - Catriel Pehuen MURIEL (ARG)

Багийн дүн

1. United States, 229

2. Canada, 138

3. Puerto Rico, 120

4. Mexico, 101

5. Cuba, 76

6. Argentina, 56

7. Brazil, 55

8. Colombia, 54

9. Dominican Republic, 38

10. Venezuela, 37

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top