М.Лхагвагэрэлийг Таха Акгуль хамтарсан бэлтгэлд урьжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

"Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл өөрийн дасгалжуулагч Б.Баттулгын хамт ойрын үед Истанбулыг зорих гэж байна.

Тэднийг олимп, дэлхийн аварга, Европын 9 удаагийн аварга Таха Акгулы бэлтгэлд урьсан нь энэ бөгөөд хүнд жингийн Лхагваа-Таха нар ойрмогхон хоёр ч удаа хүч үзээд байгаа билээ.

Анх Токио-2020 олимпын хүрэл медалийн төлөө тэд халз тулж, улмаар энэ оны хоёрдугаар сард болсон Яшар Догугийн финалд дахин таарсан юм. Одоогоор хоорондын барилдааны харьцаагаар Тахагийн давуутай байгаа ч өсч яваа өрсөлдөгчтэйгээ ойрхон нөхөрлөж, тогтмол мессеж бичилцдэг ажээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл (59.153.113.194)  2025 оны 03 сарын 13

том аваргаас их зүйл сураарай,Лхагвагэрэл ээ

1  |  0
Зочин (64.119.19.231)  2025 оны 03 сарын 13

Сайндаа ч биш байх аа, хар бярнаас еер юмгуй нехедтэй хэрхэн барилдах бэлтгэлээ хийх гэж байгаа юм, хар бяраар барилддаг нехед бас эвгуй нь таарвал эвгуй ш дээ

1  |  0
Top