Өнөөдөр өглөө НБА лигийн плей-оффын хагас шигшээ тоглолт явагдлаа. Голден Стэйт талбай дээрээ Мемфисийг ялж, цувралд 3-1 тэргүүлж эхэллээ. Хамгийн шилдэг тоглогчоор 32 оноо авч, 5 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн Голден Стэйтийн Стефен Карри шалгарсан байна.
Дараагийн тоглолт энэ сарын 12-нд Мемфист явагдана.
Голден Стэйт – Мемфис 101:98 (20:24, 18:17, 24:28, 39:29)
Chase Center
Голден Стэйт: Карри (32 + 8 дам), Уиггинс (17 + 10 сам), Томпсон (14 + 7 сам), Грин (2 + 11 сам), Куминга (0) – гараа; Пул (14), Портер (12), Луни (8 + 9 сам), Ли (2).
Мемфис: Жарен Жексон (21 + 5 блок-шот), Жонс (19), Брукс (12 + 8 дам), Адамс (10 + 15 сам), Бэйн (8 + 6 дам) – гараа; Андерсон (17 + 8 сам), Уильямс (7), Кларк (4), Мелтон (0).
Голден Стэйт цувралд 3-1 тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )