Казахстаны жүдоч Айгерим Абилкадирова Италид болсон "Miss Europe Continental-2022" гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн талаар бид мэдээлсэн. Айгерим инстаграм хуудсаараа дамжуулан “Хүүхэд ахуйн нэг мөрөөдөл минь биеллээ. Аллах надад өнөөдөр маш том тэмцээний цом бэлэглэлээ. Би ийм том тэмцээнд түрүүлсэн Казахстаны түүхэн дэх анхны бүсгүй боллоо. Баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан байсан.
Тэрээр Казахстанаас төрсөн анхны бөгөөд цорын ганц грэпплингийн Дэлхийн аварга 2018, 2011 оны жүдо бөхийн Азийн аварга, Азийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальтай, жүдо бөхийн 11 удаагийн улсын аварга цолтой тамирчин юм.
Тэгвэл түүнд бас нэгэн мөрөөдөл үлдсэн байна. Саяхан Айгерим Абилкадирова инстаграмдаа нэгэн хөгжилтэй бичлэг оруулж, энэ жилийн зорилгоо хуваалцсан байна.
Айгерим “Энэ жилийн зорилго яаж ийж байгаад нөхөрт гарах” гэж хэлээд дор нь “Чиний ээжид бэр хэрэгтэй юу” гэж бичсэн байлаа.
Айгерим өнгөрсөн жил “Казахстаны спортын мисс-2021" уралдаанд түрүүлсэн. 2019 оны Казахстаны “Хамгийн үзэсгэлэнтэй жүдоч эмэгтэй”, “Хамгийн үзэсгэлэнтэй тамирчин”-аар шалгарч байв.
Сэтгэгдэл ( 4 )
hi
Bidon cham shig umhii yum gj yu bh vee
сайхан бүсгүй байна аа ,аз жаргал хүсьэ
Har hulmas al n ch hulmastai haha