Китанофүжи: Энэ гурван озэкиг байхгүй гэж бодоод тэмцээнээ үзээрэй

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь ёкозүна, NHK телевизийн сүмо тайлбарлагч Китанофүжи “Чюүничи Спорт” сонинд өөрийн хөтөлдөг булантай. Түүний булангаар зочилцгооё.

“Китанофүжи булан”

Өчигдөр би сонирхолтой сайхан барилдаан болж байвал том цолтнууд ялагдсан ч хамаа алга гэж бичсэн. Гэхдээ аливаа юманд хязгаар гэж бий. Яаж ч муудлаа гээд гурван озэки бүгд нэг өдөр хамтдаа унана гэж байх ёсгүй.

Ялагдаж байгаа нь ч арай хэтэрхий. Өчигдөр би NHK радиод тайлбар хийлээ. Шёодай, Дайэйшёогийн барилдааны өмнө хөтлөгч надаас ямар барилдаан болох бол гэж асуулаа. “Шёодай урагш дайрах гэж оролдоход нь Дайэйшёо хоолойд нь гараа тулгаад л түлхээд тэр дор нь гаргачихна” гэж хэлтэл яг л тийм барилдаан боллоо. Миний хэлснээр байгаа биз гэж онгирмоор байлаа ч эсрэгээрээ сэтгэлээр уналаа. Ижил мэхэнд хэдэн удаа унаж байж ухаан суух юм бэ? Яагаад үүнийг ойлгодоггүй юм бол? Хэлээд ч нэмэр алга. Дураараа барилд гээд орхисон нь дээр бололтой. Итгэл найдвар хүлээлгэж байгаа хүмүүс нь тэнэг харагддаг болчихлоо.  

Митакэүми ч өвдөг шороодлоо. Бага ч гэсэн урагш явсан гэж өмгөөлж болох ч саяхан дээд зиндаанд дэвшсэн залуу бөхөд ингэж ялагдаж байгаа озэкиг дараагийн ёкозүна гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Цол бага бөхчүүдтэй муу барилддаг төдийгүй үнэндээ нэг их хүчтэй сүмоч биш байж ч мэдэх юм. Озэки цол авч байх үедээ өөртөө таарсан бэлтгэлийн шинэ аргатай болсон гэж итгэл төгс ярьж байсан ч үр дүн гарахгүй байна. Илүү дутуу юм эзэмших гэж оролдсоноос жирийн бэлтгэлээ тогтвортой хийгээд явж байсан нь дээр байж мэдэх юм. Хүний хэлсэн үгийг бага ч гэсэн сонсдог байгаасай.

Такакэйшёо нэг л хачин байна. Мөргөлт нь сулхан, бие нь хатуу, хүч чадалгүй. Ялагдчихаад хор шар нь хөдлөж байгаа нь харагддаг байсан бол одоо үгүй. Ер нь шууд хэлэхэд барилдах хүсэл алга. Ийм хүнийг шүүмжлэх хүсэл ч төрөхгүй юм.

Эхний гурван өдрийн барилдааны дараа гурван озэки нийлээд дөнгөж 2 даваатай. Ахиад 12 өдрийн барилдаан биднийг хүлээж байна. Озэки нарт юу тохиолдоо вэ? Бодохоос ч аймар юм. Гэмтэл бэртлээр дүүрэн ёкозүна Тэрүнофүжид л найдахаас өөр аргагүй болсон Сүмо бөхийн холбоо тун хэцүү байдалд байх шиг.

Энэ башёг Вакатакакагэ, Котоновака, Хоошёорюү, Дайэйшёо гэсэн залуус, ахмад бөх Тамаваши нар л сонирхолтой болгох байх. Маргаашнаас эхлээд би гурван озэкигийн талаар юу ч хэлэхгүй. Даралт ихсээд байна. Үзэгч олон ч гэсэн энэ гурван арсланг барилдалгүй өнжсөн гэж бодоод тэмцээнээ үзсэн нь дээр шүү. Залуу бөхчүүд тэднээс илүү сайхан барилдаан үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүрэл сдакад хэлэхэд(66.181.176.250) 2022 оны 05 сарын 14

чи үзэхгүй л байна биз спорт ойлгохгүй жинхэнэ усан толгойтой Пизда юу гү юу дурак чинь!!!

1  |  3
Bi(120.17.48.119) 2022 оны 05 сарын 12

Yria n neg tiim zevuun murtuu tsaaguyraa hurtsalj ogson goy yridag hun bna.

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 12

Одоо энэ сумог ярьж бичиж байхаа больмоор, япончууд нь ч тоохоо болиод сөнөж байгаа эд, яг манай үндэсний бөх шиг

1  |  6
Хүрэл(122.201.21.9) 2022 оны 05 сарын 13

Сумо бөх сөнөөд удаж бн даа ямарч сонирхолгүй спорт ш дээ 1 гахай гарж ирээд л түлхэлцээд ялдаг иим юм хүн үзэх үү хэ хэ

1  |  9
Top