Мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээн Токио хотод үргэлжилж байна. Өчигдрөөс шинэ бөхчүүдийн маэзүмо эхэллээ. Ирэх тэмцээний банцүкэг тогтоох энэхүү барилдаанд олны анхаарлыг татаж байгаа нэг сүмоч бол Нарүто дэвжээний Шютаро Ямада.
Ямада бол 2020 оны чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний 86 кг-ын жинд түрүүлсэн их спортын ТОП тамирчин. Одоо 23 настай. 179 см өндөр, 96 кг жинтэй. Чөлөөт бөх барилдаж байсан Нарүто ояката буюу болгар арслан Котоошюүгийн урилгаар мэргэжлийн сүмод хүч сорихоор шийджээ. Дэвжээний нэр нь Ооямада.
Эхний барилдаандаа Ооямада Нишёоносэки дэвжээний 143 кг жинтэй бөх Такахашид ёрикири мэхээр ялагдлаа. Барилдааны дараа тэрээр “Юу ч хийж чадсангүй ялагдлаа. Өрсөлдөгч илүү хүчтэй байлаа. Цаашдаа үзэгчдийг баярлуулахаар барилдах хүсэлтэй байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ одоо хэнд хэрэгтэй мэдээ вэ