Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудыг зарлалаа. Тав дахь удаагийн тивийн аваргын тэмцээн долоодугаар сарын 6-10-нд Сингапурт явагдах юм.
Тэмцээнд эрэгтэй 30, эмэгтэй 23, нийт 53 баг оролцох нь 2019 оны 40 багийг давсан рекорд амжилт боллоо.
Эмэгтэй төрөлд талбайн эзэн Сингапур, Азийн аварга Австрали болон чансаа өндөр Монгол, Хятад, Япон, Тайвань, Шри-Ланка гэсэн долоон баг шууд оролцоно. Үлдсэн 16 баг урьдчилсан шатанд өрсөлдөнө.
Эрэгтэй төрөлд гуравхан баг шууд оролцох болсны нэг нь Монголын шигшээ баг. Талбайн эзэн Сингапур, Азийн аварга Австрали, чансааг тэргүүлэгч Монгол улсууд юм. Үлдсэн 27 баг 9 хэсэгт хуваагдан өрсөлдөж, ялагч нар Азийн Цомын эрхээ авах юм.
Сэтгэгдэл ( 0 )