Узбекистаны гимнстикчин, 1992 оны олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Оксана Чусовитина 2024 оны Парисын олимпод оролцохоор бэлтгэлдээ гарснаа мэдэгдлээ.
Энэ жил 47 настай Оксана найман олимпын наадамд оролцсон бөгөөд ЗХУ, Германы шигшээ багийн гишүүн байсан. Узбекистаны сонгомол барилдааны Азийн аварга Баходир Курбановтой гэрлэж, Узбекистаны шигшээ багт элссэн.
Токио олимпын дараа зодог тайлснаа зарласан ч энэ жилийн Азийн наадамд оролцохоор эргэн ирсэн юм. Гэвч Ханжоу Азийн наадам тодорхой бус хугацаагаар хойшилсон тул зорилгоо Парис-2024 олимп гэж тодорхойлжээ.
Сэтгэгдэл ( 0 )