ОХУ-ын хамгийн алдартай теннисчин Мария Шарапова ээж болно гэдгээ 35 насныхаа төрсөн өдрөөр зарласан. Төрсөн өдрөө Маша Бали арал дээр өнгөрөөсөн ч удалгүй ажилдаа эргэн орсон.
Тэрээр Италийн Moncler брэндийн Захирлуудын зөвлөлд ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээнд “Домогт компанийн жижигхэн хэсэг нь болсондоо баяртай байна. Гэдсэн дэх хүүхдийн минь анхны ажлын томилолт нь Милан боллоо” гэж бичсэн байлаа.
Шарапова бол сайн тамирчин төдийгүй чадварлаг бизнес эрхлэгч. Маша замналынхаа турш нийт 325 сая ам.доллар олсон. 2012 онд 500 мянган доллароор Sugarpova амттаны брэнд байгуулсан нь одоо жилд 20 сая долларын орлого оруулж байна.
Түүний нөхөр Александр Гилкс бол дуудлага худалдааны Paddle8 компанийн үүсгэн байгуулагч.
Сэтгэгдэл ( 0 )