Буриад боксчин Сербийн төлөө тулалдана

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Туркийн Истанбулд дэлхийн шилдэг эмэгтэй боксчид дэлхийн аварга цолын төлөө тулалдаж эхлээд байна. ДАШТ-д 73 орны 310 тамирчин өрсөлдөж байгаа.

Украинд болж байгаа дайны улмаас ОХУ-ын тамирчид тус тэмцээнд оролцох эрхгүй болсон. Гэхдээ нэг орос, тодруулж хэлбэл буриад тамирчин дэлхийн аваргад өрсөлдөж байгаа нь Наталья Шадрина.

Шадрина 60 кг-ын жинд Серби улсын нэрийн өмнөөс оролцож байна. Тэрээр эхний тойрогт Өмнөд Солонгосын Ёнжи Онтой таарсан. Хэрэв ялбал манай Г.Бадмаараг, Бразилын Феррейра нарын ялсантай учрах магадлал өндөр. Шадрина 2019 оны ДАШТ-д ОХУ-ын шигшээ багийн ахлагчийн хувиар оролцож, шөвгийн наймд шалгарч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top