Японы нийслэл Токиод мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр /2022.05.12/ манай маэгашира Тамаваши озэки Митакэшмиг ошидаши мэхээр ялж, дөрөв дэх даваагаа авлаа. Энэ нь түүний дараалсан 1426 дахь барилдаан байлаа.
Ингэснээр манай бөх дараалсан барилдааны тоогоор Хавайн ардын Такамиямаг даван гарч, сүмогийн түүхэнд дөрөвт бичигдэх боллоо. Мөн энэ нь гадаад бөхчүүдийн хувьд тэргүүн амжилт болж байгаа юм.
Тамаваши барилдааны дараа “Түүнтэй барилдахдаа би урьд нь халз мөргөлдөлгүй зайлж, татаад байдаг байсан бол энэ удаад өөртөө итгэлтэй урагш дайрсан. Гадаадын анхны цолтой бөх Такамиямагийн рекордыг даван гарсандаа баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.
Тамаваши 2004 онд мэргэжлийн сүмод орсноосоо хойш 18 жилд нэг ч өдөр өнжөөгүй барилдаж байгаа. Өнөөдөр тэр ёкозүна Тэрүнофүжитэй барилдана.
Сэтгэгдэл ( 3 )
Mongol ehnertei daruu tolob nairsag hogjiltoi sain zaluu.
Ялгаа бий юү
Энэ маань тэгээд монгол харъяаллаараа байна уу? Жаахан мөнгө олсонгууд нь жаапан хүүхний хөнжилд ороод нутгаа гээчих бололтой юмаа.