Иранд бөхчүүд Зууны шилдэг тамирчнаар шалгарлаа

2022 оны 05 сарын 13

Ираны үндэсний телевиз, Спорт, залуучуудын яам, ҮОХ, паралимпийн хорооноос хамтран, Зууны шилдэг тамирчин шалгаруулах санал асуулга явууллаа.

Зууны шилдэг дасгалжуулагчаар Ираны сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч  Мохаммад Бана сонгогдлоо. Тэрээр сүүлийн гурван олимпод багаа удирдсан. Ираны сонгомолын баг 2012 оны олимпод 3 алтан медаль хүртсэн бол Риод 2 хүрэл, Токиод 1 алт, 1 хүрэл медаль авч байлаа.

Зууны шилдэг спортын үйл явдлаар олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Хасан Яздани өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий финалд АНУ-ын Дэвид Тейлорыг ялсан барилдаан нэрлэгджээ.

Харин Зууны шилдэг тамирчнаар олонхын үнэмлэхүй саналаар олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, домогт бөх Голамрезе Тахти шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top