ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт 49 настай эрэгтэй дунд сургуулийн сурагч охиныг хүчирхийлж, хөнөөсөн хэрэг гарсан билээ. Мөрдөн байцаалтын явцад мөн уг эр дагавар охиноо 10 жил гаруйн хугацаанд хүчирхийлж байсан нь тогтоогдсон.
Николай Никонов гэх уг эрэгтэйг шүүх хурал хаалттай болжээ. Гаж донтон өнгөрсөн оны гуравдугаар сард нэгэн айл руу нэвтэрч, 10 настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн бөгөөд сурагч охины цогцос угаалгын өрөөнөөс олдсон байна. Энэ явдлыг эхлээд золгүй явдал гэж үзэж байсан бөгөөд дараа нь охины шарилыг гаргаж ирж, шинжилжээ.
Уг хэргийг мөрдөн шалгах явцад Никонов 10 жил гаруйн хугацаанд дагавар охиндоо бэлгийн дарамт үзүүлж байсан нь тогтоогдсон байна. Шүүхээс гаж донтонд чанга дэглэмтэй колонид 24.5 жил хорих ял оноожээ. Үүнээс гадна Никонов алагдсан охины ээжид сэтгэл санааны хохирлыг барагдуулах үүднээс 3 сая рубль төлөх аж.
Сэтгэгдэл ( 3 )
Iim buzar hun bas bggaa
ymar baga yal ugdug ym be yargachind
Oros mongol gesen novshiin ulsuud gemt heregtend ih enerengui handah uim daa.