Туркийн Истанбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөж байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шагналын сан маш өндөр. Аваргууд тус бүр 100 мянган ам.доллар, мөнгөн медальт 50 мянга, хүрэл медальт тамирчин 25 мянган долларын шагналтай.
48 кг-д Ж.Нямсүрэн эхний тойрогт Балбын TAMANG Susma-г 3-2 ялсан. Тэрээр маргааш Венесуэлийн Кадено Рохастай тулалдах юм.
50 кг-д Б.Мөнгөнсаран олимпын мөнгө, ДАШт-ий мөнгөн медальт, Европын наадмын аварга Туркийн Бусеназ Чакыроглутай таарч, 0-5 ялагдсан.
52 кг-д Л.Алтанцэцэг Хайтигийн Катарин Стерлингийг 5-0 ялсан. Тавдугаар сарын 15-нд Энэтхэгийн тамирчин, Азийн хүрэл медальт Нихат Заринтай таарчээ.
54 кг-д тулалдсан О.Есүгэн эхний тойрогт Мехсикийн тамирчин К.Фернандесийг техникийн илт давуугаар яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Энэтхэгийн боксчин Шикша. Тэд энэ сарын 15-нд өрсөлдөнө.
57 кг-д М.Намуун Туркийн OZYOL Esra-г ялсан. Энэ сарын 14-нд Венесуэлийн Гомес Ландаета Каролинатай тулалдах болжээ.
60 кг-д хүч сорьсон Ганзоригийн Бадмаараг Бразилын тамирчин Токиогийн олимпын мөнгөн медальтай, дэлхийн аварга, Пан-Америкийн аварга тамирчин Б.Феррейратай тулалдаж, ялагдлаа.
63 кг-д У.Шинэцэцэг Туркийн OZER Gizem-д 0-5 хожигдлоо.
75 кг-д Н.Ану Украины Каролина Махнотой 14-нд тулалдана.
Сэтгэгдэл ( 2 )
Хүчирхийлэгч нарын намалдагийг нээхэд хүүхнүүдэд хэрэгтэй шүү дээ,үгүй гэж үү
Эмэгтэй байж боксоор яадаг юм бэ.