Чөлөөт бөх: Оросын мэргэжлийн лигт Беларусийн 24 бөх барилдана

2022 оны 05 сарын 14

Энэ сарын 19-20-нд Москвад спорт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээн болно. Poddubny Wrestling League хэмээх тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, грепплинг, панкратионы тэмцээн явагдах бөгөөд 10 орны 1000 тамирчин оролцоно гэж зохион байгуулагчид зарлалаа.

Гадаадын бөхчүүдээс одоогийн байдлаар Беларусиас 24 бөх ирэх нь тодорхой болсон байна. Бусад орны тамирчдын нэрийг зарласангүй.

Беларусийн багт Токио олимпын медальт Магомедхабиб Кадимагомедов, Европын АШТ-ий медальт Арыйаан Тютрин (57 кг), Ньургун Скрябин (65 кг), Азамат Нуриков (74 кг), Расул Тихаев (86 кг), Александр Гуштын (97 кг), дэлхий, Европын медальт Денис Хроменков, U-23 Европын аварга Виталий Песняк (125 кг) нарыг онцолж болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(139.5.219.194) 2022 оны 05 сарын 15

оросод барилдаад хориг тавиулж бөхийн замналаа дуусгах гадны хүн олдох уу

1  |  1
Зочин(64.119.19.231) 2022 оны 05 сарын 15

Беларусаас еер улс очихгуй биз дээ, хориг тавиулахыг хэн хусэх вэ дээ

1  |  1
Top