Хөвгүүдийн Азийн Цомын тэмцээн Монголд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 14

АХБХ-ны 17 болон 20 хүртэлх насны Азийн Цомын эрхийн төлөө урьдчилсан шатны цар тахлын улмаас хойшлоод байсан бол энэ удаа эргэн ирлээ.

U-17 Азийн Цомын тэмцээний урьдчилсан шат 10-р сарын 1-нээс 9-ны хооронд явагдах бол мөн U-20 Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг зохион байгуулах 10 улсын нэгээр Монгол улс болсноор 9-р сарын 10-наас 18-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.

Тус тэмцээнүүдийн сугалааны ажиллагаа 5-р сарын 24-ны өдөр онлайнаар явагдана.

МХБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top