NBA: Бостон цувралыг тэнцүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 14

Өнөөдөр өглөө Милуокид НБА лигийн Дорно бүсийн плей-оффын хагас шигшээ зургаа дахь тоглолт боллоо. Милуоки Баксийн лидер Яннис Адетокунбо 44 оноо, 20 самбар гэсэн дабл-дабл хийсэн ч баг нь талбай дээрээ Бостонд ялагдлаа.

Сүүлийн долоо дахь тоглолт тавдугаар сарын 15-нд Бостонд явагдах юм.

Милуоки – Бостон 95:108 (26:28, 17:25, 27:29, 25:26)

Fiserv Forum

Милуоки: Я. Адетокумбо (44 + 20 сам + 6 дам), Холидэй (17), Б. Лопес (6), Мэттьюз (4), Аллен (3) – гараа; Коннотон (14), Портис (4 + 10 сам), Картер (2), Т. Адетокумбо (1), Нвора (0), Хилл (0), Вильдоса (0), Такер (0).

Бостон: Тейтум (46 + 9 сам), Браун (22), Смарт (21 + 7 дам), Г. Уильямс (2), Хорфорд (2 + 10 сам + 4 блок-шот) – гараа; Уайт (9), Тайс (4), Стаускас (2), Несмит (0), Притчард (0).

Цувралын харьцаа 3-3.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top