Фото: Виллиам Галлас, У.Хүрэлсүхтэй хөлбөмбөгийн өдөрлөг

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа "Нийтийн Хөлбөмбөг" төслийн нээлтийн өдөрлөг Сүхбаатарын талбайд үргэлжилсээр байна.
 

Энэ өдөрлөгөөр 11 өдрийн турш хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулах юм.

Өдөрлөгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ий өдөр боллоо.

Францын алдарт тоглогч Виллиам Галлас хүрэлцэн ирж, Монголын урлаг спортын бүх оддын тоглолтод оролцлоо.

Галлас бол Английн Челси, Арсенал, Тоттенхэм багуудад тоглож байсан дэлхийн хэмжээний од тоглогч. Ийм тамирчинтай нэг талбайд гарна гэдэг нэр төрийн хэрэг.

Сүхбаатарын талбайд цугларсан хөлбөмбөг сонирхогчид Галластай зураг авхуулж, гарын үсгийг нь дурсгал болгон авч байлаа.

Мөн энэ үеэр Монголын лигийн багуудын танилцуулга болж, MFF x PREMIER тэмцээний шилдэг тамирчид, Монголын цахим хөлбөмбөгийн анхны шигшээ багийн тамирчид шагналаа гардан авлаа.

Mонголын хөлбөмбөгийн холбооноос Мobicom, MonPay, VOO хамтран МОБИ ДЭЭД ЛИГ-ийн тоглолтыг MonPay апп ашиглан, тасалбар худалдан авч үзсэн үзэгчдээс нийт 50 азтаныг "Катар - 2022" ДАШТ-ийг үзэх эрхээр шагнахаар болсон билээ.

Ийнхүү 50 азтаны эхлэл болгож 5 азтан шагналаа гардан авлаа. Цаашид 2 долоо хоног тутам азтанууд тодрох болно.

Өдөрлөг энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top