Америк дахь монголчуудын хөлбөмбөгийн АШТ болно

Админ | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Ц.Энхтүвшин, Таван Цагариг

АНУ-д ажиллаж, сурч, амьдардаг монголчууд спортын олон төрлөөр аваргаа тодруулдаг. Сагсанбөмбөг, волейбол, гольф, боулинг, ширээний теннис, теннис, дугуй, шатар гээд.

Энэ дундаас бусдаас онцгойрдог, хамгийн олон оролцогчтой, хамгийн нэр хүндтэй нь хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн билээ.

2006 оноос түүх нь эхэлдэг Америк монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд монголчуудаас гадна АНУ дахь Халимаг, Буриадын багууд оролцдог, нэг ёсны "монгол туургатны" тэмцээн болдог онцлогтой.

Насанд хүрэгчид болон мастерс гээд хоёр ангиллаар явагддаг энэхүү тэмцээнийг Америкийн монголчуудын хөлбөмбөгийн холбооноос удирдан зохион явуулдаг бөгөөд Денвер, Чикаго, Вашингтон Ди Си, Сан Франциско Бэй Аэриа, Лас Вегас, Сиэтлл, Лос Анжелес , Нью Жерси хотууд уг тэмцээнийг хүлээн авч байв.

Энэ жил 15 дахь удаагаа зохиогдох бөгөөд Колорадо мужийн Денвер хотноо 2022 оны зургадугаар сарын 10-12-нд болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzz(66.181.184.164) 2022 оны 05 сарын 16

haha uiddag yum bhdaa

1  |  0
Top