Умар Кремлёв Олон улсын боксын холбооны тэргүүнээр дахин сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Туркийн Истанбулд болж байгаа сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээний үеэр Олон улсын боксын холбооны (IBA) ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа.

Сонгуульд ганц хүн л нэр дэвшсэн. Тэр нь холбооны өнөөгийн тэргүүн, ОХУ-ын Умар Кремлёв. Нидерландын Борис ван дер Ферст нэрээ дэвшүүлсэн ч сонгуулийн шаардлагыг хангаагүй тул өрсөлдөөнөөс хасагджээ. Ингээд Умар Кремлёв дахин дөрвөн жил холбоог удирдах боллоо. Тэрээр Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг IBA-ийн Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөхөөрөө ажиллуулах болсон байна.

Кремлев 2017 оны хоёрдугаар сард ОХУ-ын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон. 2018 оны 11 дүгээр сард IBA холбооны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдож, 2019 оны хоёрдугаар сард тус холбооны маркетингийн зөвлөлийн даргаар сонгогдсон. 2020 оны 12 дугаар сард IBA холбооны Ерөнхийлөгч болсон билээ.

Сонгуулийн дараа Умар “Итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Бид хамтдаа боксын спортыг хөгжүүлж чадна. Манай холбоо тамирчид, дасгалжуулагч, үндэсний холбоодын төлөө ажиллах болно. Тив болгонд Боксын академи байгуулна” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
12(49.0.130.132) 2022 оны 05 сарын 16

Шүүлтийн асуудлаа шийдэж чадахгүй байж бас хөгжүүлнэ нтр. Бүтэхгүй холбоо.\n

0  |  0
Top