Токио хотын "Кокүгикан" ордонд өчигдөр (2022.05.18) макүшита зиндаанд ОХУ, Украины сүмочдын халз тулаан болов.
Дайны байдалд байгаа хоёр орны бөхчүүд гар зөрүүлж байгаа тул үзэгчид алга ташин угтаж авлаа.
Макүшитагийн 7-д бичигдсэн украин залуу Шиши, 4 дэх бөх Рога нар өрсөлдөж, Рога ялалт байгууллаа.
Шиши 1 даваа, 4 унаатай 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй бол Рога 2 даваа, 3 унаатай болсон байна.
Ирэх долоодугаар сард АНУ-д болох сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Украины шигшээ багийг дэмжих нийгэмлэг Японд байгуулагдсан байгаа. Оита мужид Украины багийг байрлуулж, бэлтгэл хийлгэх юм.
Сэтгэгдэл ( 3 )
Хасагууд бол нутаг гуйж ирсэн цагаач нар тувагийн нутагт толгой хоргодож буй хөөрхийс харин оросын тува гэж байхгүй тува нар оросын нутагт биш өөрийнхөө нутагт амьдарсаар ирсэн улс оросууд тэнд нутаг амьдрал хайж очсон одоогоор түр тэнд засаглал байгаа хэзээ нэг өдөр орос нь орос руугаа явэ тува нь нутагтаа эзэн хэвээр үлдэнэ
Битгий туйлшир. Хэрэв Монголын Баян-Өлгий тамирчин тэмцээнд оролцвол Монгол биш Хасаг гэх нь л дээ.
Наадах чинь орос биш Тува бөх