Рисако Кавай анхны хүүхдээ төрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Токио олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д түрүүлж, олимпын хошой аварга болсон Кавай Рисако анхны хүүхдээ төрүүлснээ зарлалаа. Тэрээр хүүхдийнхээ зургийг оруулж, “Хөөрхөн охинтой боллоо. Бие давхар болсноос хойш төрөх хүртэл маш олон хүний тусламж дэмжлэгээр явлаа. Баярлалаа” гэж бичсэн байлаа.  

Кавай өнгөрсөн жилийн наймдугаар сард чөлөөт бөхийн тамирчин Кирюү Кинжёотой гэрлэж байхдаа “Зодог тайлж байгаа хэрэг биш. Хувийн амьдрал, чөлөөт бөхөө хослуулан явах болно. 2024 оны Парисын олимпод түрүүлж, олимпын 3 удаагийн аварга болох зорилготой” гэж хэлж байсан билээ.

Хэрэв тэр зорилгоо биелүүлж чадвал алдарт Саори Ёшидатай зэрэгцэх болно. Парисын олимпын үеэр 29 нас хүрэх тул Ёшида 33 нас, Каори Ичё 32 настай олимпод барилдаж байсныг бодоход насны хувьд ямар ч асуудал байхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top