Какүрюүгийн зодог тайлах ёслол ирэх жил болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна, Какүрюү ояката Токио хотын Кокүшикан бөхийн өргөөний сүмо бөхийн музейд бөх сонирхогчидтой уулзалт хийж, халуун ярилцлага өрнүүллээ.

Какүрюү 2021 онд зодог тайлсан ч цар тахлын улмаас зодог тайлах ёслол, барилдаанаа хийгээгүй байгаа. Түүний өмнө зодог тайлсан маш олон бөх ээлж дарааллаа хүлээж байгаа тул Какүрюүгийн зодог тайлах ёслол ирэх оны зургаадугаар сарын 3-нд хийгдэх болсон байна.
 


Какүрюү одоо барилдаж байсан үеийнхээ нэрээр Мичинокү дэвжээнд туслах оякатагаар ажиллаж байна.

Тэрээр “Цаашдаа өөрийн гэсэн дэвжээтэй болж, гарын шавиа цолонд хүргэх нь миний мөрөөдөл. Хүн бүртэй тулж ажиллан, байгаа бүх боломжийг нь шавхан гаргах нь миний үүрэг. Магэ үсээ авахуулж байж л жинхэнэ ояката болно гэж ярьдаг тул одоохондоо ояката болсон шинж бага байгаа.  Сурах зүйл их байна. Замналдаа харамсах зүйлгүй” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top