Өчигдөр шөнө Испанийн Севильяд Европа лигийн финалын тоглолт боллоо. Германы Айнтрахт, Шотландын Глазго Рейнжерс гэсэн он удаан жил цом хүртээгүй багууд шигшээд шалгарсан билээ. Цом авах гэсэн хүсэл нь дэндүү их байсан тул багууд гоол алдахаас эмээж, тун болгоомжтой тоглосон. Айнтрахт 1980 онд УЕФА цом, Рейнжерс 1972 онд Цомтой багуудын цом тэмцээнд түрүүлж байв.
Эхний үед аюултай цохилт, үйл явдал бараг болсонгүй өндөрлөлөө. Хоёрдугаар үед тус бүр нэг гоол оруулсан багууд үндсэн цаг, нэмэлт цагийг эрсдэл гаргалгүй дуусгаснаар пенальти цохих болов.
Пенальтид Рейнжерсийн Рэмзигийн цохилтыг хаалгач Трапп хааснаар Айнтрахт аварга боллоо.
Айнтрахтын хувьд долоо дахь цомоо авч байгаа нь энэ. Тэд 1959 онд Бундеслигийн аварга болж, таван удаа Германы цомын эзэн болж байсан. Олон улсын тэмцээнд 1980 онд УЕФА цомд түрүүлж байв.
Айнтрахт Ф Герман – Рейнжерс Шотланд 1:1 (0:0, 1:1, 0:0, 0:0), пенальти - 5:4
Рамон Санчес Писхуан
Гоол: 0:1 – 57 Арибо, 1:1 – 69 Борре.
Айнтрахт Ф – Трапп, Туре, Ндика (Ленц, 101), Тута (Хасебе, 58), Кнауфф, Костич, Роде (Якич, 90), Соу (Хрустич, 105), Камада, Линдстрем (Хеуге, 71), Борре.
Рейнжерс – Макгрегор, Тавернье, Голдсон, Басси, Баришич (Руф, 117), Джек (Дэвис, 74), Ландстрем, Камара (Арфилд, 90), Райт (Сакала, 74; Рэмзи, 117), Арибо (Сэндс, 101), Кент.
Пенальти
1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3, 4:4, 5:4.
Шар хуудас: Арибо (62), Райт (73).
Сэтгэгдэл ( 0 )