Өнгөрсөн мягмар гарагт Нью-Делид Их Британийн эзэмшилд байсан орнуудын наадам буюу Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт боллоо.
Дөрвөн жилд нэг удаа явагддаг энэхүү тэмцээн нь энэтхэг бөхчүүдийн хувьд маш том тэмцээн юм. Наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8 хүртэл Бирмингемд болно.
Наадмын сонгон шалгаруулалтын барилдаанд түрүүлсэн Рави Кумар (57 кг), Бажранг Пуния (65 кг), Дипака Пуния (86 кг), Навин (74 кг), Дипак (97 кг), Мохит Гревал (125 кг) нар эрхээ авсан байна.
Сонгон шалгаруулалтын үеэр хүнд жингийн финалын барилдааны дараа шүүгчийн биед халдсан хэрэг гарлаа.
Сатендер Малик 3:0 харьцаатай Мохитийг тэргүүлж яваад 18 секунд дутуу байхад ардаа алдаж, улмаар түлхүүлэн дэвжээнээс гарсан байна. Эхлээд шүүгч хэвтээд шилжүүлсэн Мохитод 1 оноо өгсөн ч видео бичлэг үзээд 2 оноо болгосон. Ингэснээр онооны харьцаа 3:3 болж, сүүлд оноо авсан Мохит ялалт байгууллаа. Энэ шийдвэрт дургүйцсэн Малик шүүгчийг цохьсон байна. Ингээд Энэтхэгийн бөхийн холбооноос Маликийн барилдах эрхийг бүх насаар нь хаслаа.
Incident that forced @WFI_Wrestling to impose life ban on Satender pic.twitter.com/JKaJQ7Xsch
— firoz mirza (@scribefiroz237) May 17, 2022
Сэтгэгдэл ( 6 )
Монголын иргэн болчих Манла гэж нэр аваад
shuugch n ehleed tsohij bnashd sohoruudaa
Баатаржавын шоовдор чөлөөтын зааландаа хүн зодоод ямарч ёс зүйн хариуцлагагүй л байдын байна лээ
Бяр тэнхээтэй хүн,суурь хүмүүжил муутай бол мулгуу тэнэг,сэвстэй гүзээ болчихдогийг дахин баталлаа.
Manai erguu sevsnuud iim boloh heregtei
Бехчингууд хаана ч адилхан л оркууд байдаг юм байна доо