ОХУ-ын волейболын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт энэ сарын 12-нд болсон билээ.
Локомотив баг Уралочкатай өрсөлдсөн тус тоглолтын завсарлагын үеэр Локомитов багийн дасгалжуулагч Андрей Воронков нэг тамирчнаа “Яагаад чи дахиад энэ сармагчныг бариад байгаа юм бэ” гэж загнаж байгаа нь телевизийн дэлгэцээр гарсан юм. Хоёр багийн тамирчдын дунд ганцхан хар арьст тамирчин байсан нь Уралочка багийн куба волейболчин Айлама Монталво байв.
Асуудал олны хүртээл болсноор олон нийтийн байгууллага, спорт холбоо, спорт сонирхогчид арьс өнгөний үзэлт дасгалжуулагчийг шийтгэхийг шаардаж эхэлсэн.
Өнөөдөр ОХУ-ын Волейболын холбооны Сахилга бат хариуцсан комисс хуралдаж, Андрей Воронковыг волейболын ертөнцөөс 2 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Sarmagchin gej zuv l helj baina shdee Uu n buruu um