Оошёоүма П.Дэлгэрбаяр МАКҮШИТА зиндаанд түрүүллээ

2022 оны 05 сарын 20

Японы нийслэл Токиод мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Макүшитагийн зүүний найм дахь бөх Оошёоүма П.Дэлгэрбаяр, 30 дахь сүмоч Китахарима хоёр өвдөг шороодолгүй зургаан даваатай зиндаагаа тэргүүлж байсан. Өнөөдөр хоёр бөх халз барилдаж, Оошёоүма какэнагэ мэхээр ялж, макүшита зиндаанд түрүүллээ. Энэ тэмцээнд тэрээр Украины Шиши, Монголын Хокүсэйхо зэрэг макүшитагийн шилдгүүдийг давсан юм. Ирэх тэмцээнд тэр жюүрёод дэвшин барилдах болно. Нарүто дэвжээний анхны сэкитори. 

Барилдааны дараа тэрээр "Маш их баяртай байна. Дэвжээнийхээ толгой бөх болохоор бусдадаа үлгэр дуурайл болох ёстой. Мэргэжилд орсондоо баяртай байна. Дээд зиндаанд түрүүлэх мөрөөдэлтэй. Ёкозүна Какүрюү шиг бөх болохыг хүсдэг" гэж сэтгүүлчдэд ярьсан байна. 

Оошёоүма 25 настай. Төв аймгийн уугуул. 187 см, 150 кг. 14 настайгаасаа үндэсний бөх, 16 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Асашёорюүгийн танилцуулгаар Японд ирж, ахлах ангид суралцсан. Оюутны ёкозүна болж, мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрх авсан юм. Нарүто дэвжээ.
 


2021.09           Маэзүмо                     0-0                 

2021.11           Mакүшита15 TD        4-3                   

2022.01           Ms12               5-2                   

2022.03           Ms4                 3-4                   

2022.05           Ms8                 7-0       Түрүү

Монгол бөхчүүд

Жюүрёо

З-3 Миторюү Б.Төрболд 4-8

Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 8-5

Макүшита

З-2 Хокүсэйхо Э.Даваанинж 4-2

З-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр 7-0

З-26 Араүма Б.Төртогтох 2-4

Б-26 Тамашёохо Э.Энхманлай 4-2

Б-43 Дэванорюү Т.Тэмүүлэн 6-1

Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат 5-1

Б-51 Токисоүма Ёошёояма Б.Анхбаяр 4-3

Санданмэ

З-19 Саданохикари Д.Наранцогт 3-3

З-37 Хокүтомарү Н.Чинзориг 4-3

Жонидан

Б-21 Котокэнрюү Г.Билгүүн 5-1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top