650 сая төгрөгийн шагналын сантай багийн барилдаан болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2022.05.20) "Үндэсний алтан цомын төлөөх барилдаан"-ы талаар  хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Энэхүү тэмцээнийг тус холбоо SPS телевизтэй хамтран зохион байгуулах юм.

Шинэ барилдааны гол зорилго нь Монголын бүх бөхийг хамруулсан багийн барилдаантай болох, дэлхийн түвшний мэргэжлийн лиг байгуулах гэнэ.

Барилдаан 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжилнэ. 650 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаан 10, 12, 2, 4 ,6 тэгш сард зохион байгуулагдах аж.

Мэргэжлийн лигийн барилдаанд түрүүлсэн багийг 200, дэд байрт шалгарсныг 80 сая төгрөгөөр шагнана.

Барилдааны зарим дүрмээс танилцуулбал, оролцогч 32 баг урьдчилсан нэгдүгээр шатанд сугалаагаар хүч үзэх ба энэ шатанд хоёр ялалт авсан шилдэг найман баг тойргийн барилдаанд өрсөлдөх эрхээ авна.

Хожсон баг гурван оноо авах бол хожигдсон нь нэг оноо авна. Барилдааны үргэлжлэх хугацаа найман минут байх ажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөө(192.82.84.162) 2022 оны 05 сарын 24

Энэ арчаагүй атаархуу ядуу залхуу новшнууд яасан их хүний мөнгөнд санаа зовдог юм бэ .гуйлгачин сэтгэлгээнээсээ салаачээ.Хүн мөнгөөрөө юу зохиох нь та нарт ямар хамаа байнаа

0  |  0
Иргэн(202.9.46.52) 2022 оны 05 сарын 23

Ингэж 650 саяын барилдаан хийж байхаар наад мөнгөө улсынхаа өрийг дарахаа бодмоор юм Шри-Ланка улс шиг болох вийдээ сайн бод бод зугаацаж наадам баяр нтр хийх мөнгөний төсвөөр өө Монгол Улсын хаа өрийг дархаа л бодолдоо ард үлдэх үр хойч ирээдүйг ээ өргүй л үлдээх юмсан гэж бодогддгүй л юм байхдаа

2  |  1
монгол(103.242.47.14) 2022 оны 05 сарын 20

юм болгон руу битгий үсчээч МОНГОЛЧУУД МИНЬ нэг юм сэдээд хийгээд үзэг олдоо дутагплыг нь ярилцах хэрэгтэй

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 20

Тэнэгтэж дуусахгүй туучийнууд юм аа, бөхийн лиг гэж юм хэзээ ч бүтэхгүй гэдгийг одоо болтол ойлгодоггүй

0  |  0
Top